Law on Public Information

For optimal readability, we highly recommend downloading the document PDF, which you can do below.

Document Information:


1
2021.02.0 8.

Төсөл

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны … дугаар Улаанбаатар
сарын … -ны өдөр хот

НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний
мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий
болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил т од,
шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгоход
оршино.

2 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн хууль тогтоомж

2.1.Нийтийн мэдээллийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай
нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд заасн аас өөрөөр заасан
бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Хуулиар төрийн нууцад хамааруулахаар заасан мэдээллийг ил болгоход
энэ хууль үйлчлэхгүй.

3.2.Нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр
явуулахтай холбоотой харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад
харилцааг энэ хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“н ийтийн мэдээлэл” гэж мэдээлэл хариуцагч хуульд заасан чиг
үүргийн хүрээнд цуглуулсан, боловсруулсан, ашиглаж байгаа өгөгдлийн бүрдлийг;

2
4.1.2.“мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх,
бүртгэх үйл ажиллагааг;

4.1.3.“мэдээлэл боловсруулах ” гэж хүн, эсхүл техник хэрэгсэл,
программ хангамжийн тусламжтайгаар мэдээллийг ангилах, хадгалах, өөрчлөх,
устгах, дүн шинжилгээ хийх, сэргээх үйл ажиллагаа болон эдгээрийн нийлбэрийг;

4.1.4.“мэдээлэл ашиглах” гэж мэдээллийг цуглуулах,
боловсруулахаас б усад хэлбэрээр үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон
мэдээлэлтэй танилцахыг;

4.1.5.“цахим баримт бичиг” гэж мэдээллийн системийн
тусламжтайгаар үүсгэх, боловсруулах, хадгалах, илгээх, хүлээн авах боломжтой
цахим мэдээллийг;

4.1.6.“мэдээллийн систем” гэж нийтийн мэдээлэл, цахим баримт
бичиг, мэдээлэл цуглуулах, боловсруулах, хадгалах, хайх, илгээх, хүлээн авах,
дамжуулах болон ашиглах, аюулгүй байдлыг хангах зорилго бүхий программ, техник
хангамж, мэдээллийн сүлжээ, мэдээллийн сан, бусад бүрэлдэхүүн хэсэг, тэдгээрийн
иж бүрдлийг;

4.1.7.“мэдээллийн сүлжээ” гэж хоёр, түүнээс дээш хэрэглэгчийн
хооронд мэдээлэл илгээх, дамжуулах, хүлээн авах суваг, техник хэрэгсэл болон
программ хангамжийн иж бүрдлийг;

4.1.8.“нийтийн мэдээллий н дэд бүтэц” гэж мэдээлэл хариуцагч хуульд
заасан чиг үүргийн хүрээнд мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй
байдлыг хангахдаа ашиглаж байгаа мэдээллийн системийг;

4.1.9.“мэдээллийн эзэн” гэж Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай
хуулийн 4.1 .6 -д заасан этгээд болон хуулийн этгээдийн мэдээллээр
тодорхойлогдож байгаа хуулийн этгээдийг ;

4.1.10.“төрийн цахим үйл ажиллагаа” гэж мэдээлэл хариуцагчийн үйл
ажиллагааг нийтийн мэдээллийн дэд бүтцийн тусламжтайгаар хэрэгжүүлэхийг;

4.1.11.“төрийн цахи м үйлчилгээ” гэж мэдээлэл хариуцагчаас иргэн,
хуулийн этгээдэд нийтийн мэдээллийн дэд бүтцийн тусламжтайгаар үзүүлж байгаа
үйлчилгээг .

5 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн үйл ажиллагааны зарчим

5.1.Нийтийн мэдээллийн үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуул ийн
Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.1.1.хувь хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
хүндэтгэх;

5.1.2.хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл ил тод, нээлттэй байх;

3
5.1.3.мэдээллээр хангах, үйлчилг ээ үзүүлэх үйл ажиллагаа шуурхай,
хялбар байх;

5.1.4.мэдээлэл, үйлчилгээ нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх;
5.1.5.нийтийн мэдээллийг ашиглах үйл ажиллагаанд хувь хүн, хуулийн
этгээд эрх тэгш байх;

5.1.6.нийтийн мэдээллийн дэд бүтэц, систем нь харилцан уялдаатай,
нэгдмэл бодлого, төлөвлөлттэй байх;

5.1.7.нийтийн мэдээллийн дэд бүтэц, системд байгаа мэдээллийг хувь
хүн, хуулийн этгээдээс шаардахгүй байх.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ ХАРИУЦАГЧ, НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН АНГИЛАЛ

6 дугаар зүйл.Мэ дээлэл хариуцагч

6.1.Дараах байгууллага мэдээлэл хариуцагч байна:

6.1.1.төрийн байгууллага;
6.1.2.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн
өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээд;

6.1.3.хууль, эсхүл гэрээний үндсэн дээр төрийн байгууллагын
тодорхой чиг үүргийг гүйцэтгэж байгаа этгээд;

6.1.4.олон нийтийн радио, телевизийн байгууллага.

6.2.Мэдээлэл хариуцагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд нийтийн
мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, удирдлага, зохион байгуу лалт,
мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шаардлагатай бусад арга хэмжээ авах
үүрэгтэй .

7 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн ангилал

7.1.Нийтийн мэдээллийг /цаашид “мэдээлэл” гэх/ нээлттэй, хязгаарлалттай,
хаалттай гэж ангилна.

7.2.Хуульд ил тод, нээлттэй б айхаар заасан, эсхүл хязгаарлалттай болон
хаалттай мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж үзнэ.

7.3. Танилцах, ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон
хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж
үзнэ .

7.4. Хуульд хаалттай байхаар заасан, эсхүл төрийн нууцад хамаарах
мэдээллийг хаалттай мэдээлэл гэж үзнэ.

4

7.5.Хуульд ил тод, нээлттэй байхаар заасан бөгөөд төрийн нууцад үл
хамаарах мэдээллийг албаны нууцад хамааруулж тогтоохгүй.

7.6.Хаалттай болон хязгаарлалттай мэдээлэлд хамаарах төрийн болон
албаны нууцтай холбогдох харилцааг Төрийн болон албаны нууцын тухай хуулиар
зохицуулснаас бусад харилцааг энэ зохицуулна.

7.7.Нийтийн мэдээллийг ашиглахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд
иргэний мэдээлэл авах эрх, эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл
ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх, иргэн, хуулийн этгээд хуулиар
хязгаарлалт тогтоогоогүй аливаа мэдээллийг саадгүй олж авах нөхцөл боломжийг
бүрдүүлнэ.

8 дугаар зүйл. Нээлттэй мэдээлэл

8.1.Төрийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, төрийн үйл
ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор мэдээлэл хариуцагчийн
чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү,
худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хуулиар хязгаарлалт
тогтоогоогүй бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана.

8.2.Мэдээлэл хариуцагч өөрийн чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион
байгуулалтын талаарх дараах мэдээллийг ил тод, нээлттэй байлга на:

8.2.1.эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго,
тэргүүлэх чиглэл болон тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний
үр дүн;

8.2.2.чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хаяг, байршил, харилцах
утас, шуудангийн хаяг, олон ни йттэй харилцах, мэдээлэл хүргэх нийгмийн
сүлжээний хаяг;

8.2.3.эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, үйл ажиллагааны
тайлан, мэдээлэл хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн хяналт -шинжилгээ,
үнэлгээ , дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтын тайлан, акт , албан шаардлага,
зөвлөмж, тэдгээрийн биелэлт;

8.2.4. хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан;
8.2.5.хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн
тайлан;
8.2.6.үйл ажиллагаандаа мөрдөж байгаа хууль тогтоомж, Засгийн
газрын шийдвэр, бусад эрх зүйн акт;
8.2.7.албан тушаалын тодорхойлолт, албан тушаалтны эцэг /эх/ -ийн
нэр, өөрийн нэр, албаны харилцах утасны дугаар, албаны цахим шуудангийн хаяг;
8.2.8.өргө дөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан, мэдээ;

5
8.2.9.хуульд өөрөөр заагаагүй бол хариуцсан үйл ажиллагааны
чиглэлээрх салбарын нэгтгэн боловсруулсан статистик мэдээлэл;

8.2.10.иргэн, хуулийн этгээдийг хүлээн авч уулзах цагийн хуваарь;
8.2.11.мэдээлэл хариуца гчаас зохион явуулах олон нийтийн арга
хэмжээний хөтөлбөр.

8.3.Мэдээлэл хариуцагч өөрийн хүний нөөцийн талаарх дараах мэдээллийг
ил тод, нээлттэй байлгана:

8.3.1.ажлын байрны сул орон тооны талаарх мэдээлэл;
8.3.2.албан хаагч, ажилтныг сонгон шалгаруул ах журам;
8.3.3.албан хаагч, ажилтны ёс зүйн дүрэм;
8.3.4.хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилтийг хянаж үнэлэх
журам;

8.3.5.хүний нөөцийн удирдлагын ил тод байдлыг хангах чиглэлээр авч
хэрэгжүүлж байгаа арга хэмжээ;

8.3.6.албан хаагчдын ажлын гүйцэт гэлийг үнэлэх журам.

8.4.Мэдээлэл хариуцагчийн төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны
талаарх дараах мэдээллийг ил тод, нээлттэй байлгана:

8.4.1. өмнөх оны төсвийн гүйцэтгэл, тухайн жилийн төсөв, дараа оны
төсвийн төсөл ;

8.4.2. төсвийн гүйцэтгэлийн биелэлт болон хагас, бүтэн жилийн
санхүүгийн тайлан;

8.4.3. санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт;
8.4.4. хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэх төлбөр, хураамж,
зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ;

8.4.5.төсвийн хэмнэлт, хэтрэлт, түүний шалтгааны т айлбар;
8.4.6.цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн
бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээг гүйлгээ тус бүрээр, гүйлгээний агуулга,
хүлээн авагчийн нэр;
8.4.7.бонд, зээл, өрийн бичиг, баталгаа, түүнтэй адилтгах санхүүгийн
бусад хэрэгсэ л, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, концесс, төсөв, өмч,
хөрөнгө, мөнгө зарцуулах, өр, авлага үүсгэсэн аливаа шийдвэр;
8.4.8.шилэн дансны хөтлөлт, хэрэгжилт, аудитын тайлан, зөвлөмжийн
дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээ;

8.4.9.төрийн болон орон н утгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, тендерийн баримт
бичиг, тендер шалгаруулалтыг явуулах журам, тендерийн урилга, тендерт
оролцохыг сонирхогчдод тавих шалгуур үзүүлэлт, тендерт шалгарсан болон

6
шалга раагүй оролцогчийн талаарх товч мэдээлэл, шалгарсан болон шалгараагүй
хуулийн үндэслэл, шалтгаан;

8.4.10.худалдан авах ажиллагаанд хийсэн үнэлгээ болон аудит, бусад
хяналт шалгалтын тайлан, дүгнэлт;

8.4.11.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,
үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан этгээдийн
жагсаалт;

8.4.12.мэдээлэл хариуцагч болон захиалагч байгууллагын хүсэлтээр
холбогдох этгээдийг худалдан авах ажиллагааны мэргэжил, арга зүйн зөвлөгөө,
зааварчилгаагаар хангасан тухай мэдээлэл;
8.4.13.Засгийн газрын гадаад улс, олон улсын байгууллагаас авах зээл,
тусламжийн гэрээ, хэлэлцээрийн талаарх мэдээлэл;
8.4.14.Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээлэл;
8.4.15.Засгийн газрын гадаад, дотоод өр ийн мэдээлэл;
8.4.16.төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан Засгийн
газрын дотоод үнэт цаасны мэдээлэл;

8.4.17.төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл, тусламжаар
хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хэрэгжилт, явц, үр дүн;
8.4 .18.мэдээлэл хариуцагчийн захиалгаар хийгдсэн судалгаа,
шинжилгээний ажил, түүний тайлан;
8.4.19.хууль тогтоомжид заасан бусад.
8.5.Мэдээлэл хариуцагч өөрийн үзүүлж байгаа үйлчилгээний талаар дараах
мэдээллийг ил тод, нээлттэй байлгана:

8.5.1.үйлчилгээний төрөл, шийдвэрлэх журам, хугацаа, бүрдүүлэх
баримт бичиг, түүний загвар, төлбөр, хураамж, зохицуулалтын үйлчилгээний
хөлсний хэмжээ, төлбөр төлөх дансны мэдээлэл;

8.5.2.тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх,
сэргээх, хүчингүй болгох үн дэслэл, журам, олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн,
сэргээсэн, хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн талаарх мэдээлэл, тусгай
зөвшөөрөл эзэмшигчийн нэр, хаяг, салбар, төлөөлөгчийн газар, зөвшөөрөл олгосон
болон зөвшөөрлийн хүчинтэй хугацаа.

8.6.Мэдээлэл хари уцагч нь энэ хуулийн 8.2, 8.3, 8.4, 8.5 -д зааснаас гадна
өөрийн эрхлэх асуудлын хүрээний дараах мэдээллийг ил тод, нээлттэй байлгана:

8.6.1.олон нийтээр хэлэлцүүлж, санал авч байгаа хууль тогтоомж
болон захиргааны хэм хэмжээний актын төсөл, тэдгээрийн танилцуулга, холбогдох
судалгаа, бусад байгууллага, иргэнээс өгсөн санал;

7
8.6.2.эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхийн жагсаалт;
8.6.3.төрий н болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн
өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн нэр, хаяг, дүрэм, үйл
ажиллагааны чиглэл, эрх бүхий этгээдийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ, ашиг,
алдагдлын тайлан, нэгдсэн төсөвт төлсөн татварын х эмжээ, ногдол ашиг;

8.6.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн
өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын
зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, гишүүд болон гүйцэтгэх удирдлагын эцэг /эх/ -ийн
нэр, өөрийн нэр , авч байгаа цалин хөлс, урамшууллын дүн, албаны цахим
шуудангийн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага,
удирдлагыг сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулах ажиллагааны тов,
сонгон шалгаруулалтад оролцогчдын талаарх мэдээлэл;

8. 6.5.стра тегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах
тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьд нэгдсэн төсөв болон үндэсний
баялгийн санд оруулж байгаа татвар, хөрөнгийн хэмжээ;

8.6.6.төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг хувь хүн , хуулийн
этгээдэд ашиглуулах, шилжүүлэх, хувьчлах, төсвийн хөрөнгийн ашиглалт болон
түүнийг ашиглалтаас гаргах, ашиглалтаас гаргаснаас орсон орлогын талаарх
мэдээлэл;

8.6.7.иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл,
үйлчилгээний явцад байгаль о рчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр
дагавар, тэдгээрийг арилгах арга хэмжээг тогтоосон байгаль орчны нөлөөллийн
үнэлгээний талаарх мэдээлэл, газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль
орчинд үзүүлэх нөлөөлөл;

8.6.8.мэдээлэл хариуцагчийн явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл,
үйлчилгээ , ашиглаж байгаа техник, технологийн хүн, мал, амьтны эрүүл мэнд,
байгаль орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийн талаарх мэдээлэл;

8.6.9.шүүн таслах ажиллагааны дүн мэдээ;
8.6.10.улс төрийн намын дүрэм, гишүүнчлэ л;
8.6.11.Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээгээр
хүлээсэн үүрэг, хүргүүлсэн тайлан, Монгол Улсад өгсөн зөвлөмж, зөвлөмжийн
хэрэгжилтийг хариуцах байгууллагын талаарх мэдээлэл;

8.6.12.зүй ёсны монополь, давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ийн
үнийн бүрдлийн талаарх мэдээлэл;

8.6.13.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх мэдээлэл;
8.6.1 4.нэвтрэх, ашиглахад хязгаарлалт тогтоогоогүй мэдээллийн сан
дахь нээлттэй өгөгдөл;

8.6.1 5.мэдээлэл хариуцагчийн зардлаар суралцагчийн талаарх
мэдээлэл;

8
8.6.1 6.хууль болон олон улсын гэрээгээр нээлттэй байхаар заасан
бусад мэдээлэл.

8.7.Энэ хуулийн 8.4.13, 8.4.14, 8.4.15, 8.4.16, 8.6.5 -д заасан мэдээллийг
санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 8.6.7 -д
заасан мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага, 8.6.9, 8.6.10 -т заасан мэдээллийг Улсын дээд шүүх, 8.6.11 -д заасан
мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага, 8.6.12 -т заасан мэдээллийг өрсө лдөөний асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага , 8.6.13 -т заасан мэдээллийг улсын бүртгэлийн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хариуцан нээлттэй, ил тод
байлгана.

8.8.Мэдээлэл хариуцагч энэ зүйлд заасан ил тод, нээлттэй бай лгах
мэдээллийг олон нийтэд хүргэхдээ цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн
бусад хэрэгсэл ашиглана.

8.9.Мэдээллийн бусад хэрэгсэл ашиглаж байгаагаас үл хамааран мэдээлэл
хариуцагч цахим хуудас, мэдээллийн самбарыг заавал ажиллуулах ба цахим
хуудса ар нээлттэй мэдээлэлтэй танилцах нөхцөлийг бүрэн хангаж, мэдээллийг
тухай бүр шинэчилж байна.

8.10.Нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах, тодруулах тохиолдолд тус
мэдээллийг өгөх эх сурвалжийг цахим хуудсанд тодорхой заасан байна.

8.11.Цахим хуудсанд бай ршуулсан мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж
цахим хуудас хариуцсан ажилтан бүртгэл хөтөлсөн байна.

8.12.Энэ хуулийн 8.4 -т заасан мэдээллийг нээлттэй, ил тод байлгахтай
холбогдсон нарийвчилсан харилцааг Шилэн дансны тухай хуулиар зохицуулна.

8.13.Эн э хуулийн 8.8 -д заасан цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй
мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, мэдээллийг шинэчлэх, хяналт
тавих нийтлэг журмыг Засгийн газар батална.

9 дүгээр зүйл.Хязгаарлалттай мэдээлэл

9.1.Албаны нууцад хамаарах мэдээллийг Төрийн болон албаны нууцын
тухай хуульд заасан үндэслэл, журамд заасны дагуу ашиглана.

9.2.Энэ хуулийн 7.3 -т заасан хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах
хязгаарлалттай мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна:

9.2.1.хууль д нээлттэй, эсхүл хаалттай мэдээлэл гэж зааснаас бусад
мэдээлэл;

9.2.2.хуульд өөрөөр заагаагүй бол гэмт хэрэг, зөрчил шалган
шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад цуглуулсан мэдээлэл;

9
9.2.3.төрийн хяналт шалгалтын явцад болон шийдвэр хүчин төгөлдөр
болох хүртэлх хугацаанд цуглуулсан мэдээлэл;

9.2.4.нээлттэй байлгах нь соёлын хосгүй өвд аюул учруулж болзошгүй
мэдээлэл;

9.2.5.хууль, эсхүл гэрээнд зааснаар задруулах нь бизнесийн нууцыг
зөрчиж болзошгүй мэдээлэл;

9.2.6.иргэн, хуулийн эт гээдийн эзэмшиж байгаа оюуны өмчийн эрхээр
баталгаажсан мэдээлэл;

9.2.7.хуульд заасан бусад.

9.3.Энэ хуулийн 9.2.2, 9.2.3 -т зааснаас бусад хувь хүн, хуулийн этгээдэд
хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл
мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд
дамжуулна.

9.4.Энэ хуулийн 9.2.2, 9.2.3 -т заасан мэдээлэлтэй мэдээллийн эзний
зөвшөөрөл авахгүйгээр эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл, журмын дагуу
танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этг ээдэд дамжуулна.

9.5.Мэдээлэл хариуцагчид байгаа хязгаарлалттай мэдээллийг тухайн
мэдээллийн эзэн өөрөө хэдийд ч авч ашиглаж болно.

9.6.Мэдээллийн эзнээс зөвшөөрөл авахдаа дараах нөхцөлийг танилцуулна:

9.6.1.мэдээлэл авах зорилго;
9.6.2.мэдээлэл авагч ийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас;
9.6.3.мэдээлэл хариуцагчийн нэр, холбоо барих хаяг, харилцах утас;
9.6.4.авах мэдээллийн агуулга, жагсаалт, мэдээлэл авах хэлбэр;
9.6.5.мэдээлэл боловсруулах, ашиглах хүрээ, хадгалах хугацаа;
9.6.6.мэдээллийг ил болгох эсэх;
9.6.7.мэдээллийг бусдад дамжуулах эсэх;
9.6.8.зөвшөөрлөө цуцлах нөхцөл.

9.7.Мэдээллийн эзэн зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох бөгөөд зөвшөөрлөө
цуцлахаас өмнө мэдээлэл хариуцагчийн тухайн мэдээллийг гуравдагч этгээдэд
өгсөн , дамжуулсан ажилла гааг хууль ёсны гэж үзнэ.

9.8.Мэдээллийн эзэн зөвшөөрлөө бичгээр өгч, цуцлана.

9.9.Мэдээллийн эзэн Иргэний хуулийн 16 -19 дүгээр зүйлд заасан иргэн бол
түүнд хамаарах хязгаарлалттай мэдээллийг түүний хууль ёсны төлөөлөгчийн
зөвшөөрлийн үндсэн дээр өгнө.

10
9.10.Мэдээлэл хариуцагч нь хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах
хязгаарлалттай мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлийг үндэслэн бусдад өгсөн,
дамжуулснаа нотлох үүрэгтэй.

9.11.Төрийн байгууллага болон хуульд заасан бусад этгээд чиг үүргээ
хэрэгжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлалттай мэдээллийг
ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрөл шаардахгүй.

9.12.Энэ хуулийн 9.11 -д заасны дагуу мэдээлэл хариуцагч мэдээллийг
гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар хуул ьд
заасан журмын дагуу мэдэгдэл хүргүүлнэ.

9.13.Мэдээлэл хариуцагч нь хязгаарлалттай мэдээллийг ашиглах хүсэлт
гаргасан, гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан талаарх бүртгэл хөтөлнө.

9.14.Энэ хуулийн 9.13 -т заасан бүртгэлд хүсэлт гаргасан этгээд, огноо,
мэдээллийн эзнийг тодорхойлох мэдээлэл, зөвшөөрөл өгсөн хэлбэр, баталгаа,
огноо, цахим тодорхойлогч, байгууллага, албан тушаалтны хандсан огноо, авсан
мэдээллийн агуулга, мэдээлэл авсан зорилго, мэдээлэл ашигласан этгээд нь иргэн
бол иргэний эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр, байгууллага бол байгууллагын нэр, албан
тушаалтны эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр зэрэг мэдээллийг тусгасан байна.

9.15.Энэ хуулийн 9.12, 9.13 -т заасан мэдэгдэл хүргүү лэх, бүртгэл хөтлөх
журмыг Засгийн газар батална.

9.16.Хязгаарлалттай мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан үйл
ажиллагааны болон мэдээлэл хүссэн бүртгэл болон дараах мэдээлэлтэй
мэдээллийн эзэн танилцах эрхтэй:

9.16.1.мэдээлэл авсан этгээд ;
9.16.2.авсан мэдээллийн агуулга, жагсаалт, мэдээлэл авсан хэлбэр;
9.16.3.мэдээлэл авсан огноо;
9.16.4.тухайн мэдээллийг авах хууль зүйн үндэслэл.

9.17.Энэ хуулийн 9.16 -т заасны дагуу гаргасан хүсэлтийг мэдээлэл хариуцагч
хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ.

9.18.Хязгаарлалттай мэдээллийг гүйцэтгэх ажлын хүрээнд холбогдох
байгууллагад дамжуулсан бол энэ хуулийн 9.16, 9.17 дахь хэсэг үйлчлэхгүй.

10 дугаар зүйл.Хаалттай мэдээлэл

10.1.Хаалттай мэдээлэлд дараах мэдээлэл хамаарна:

10.1.1.төрийн нууцад хамааруулсан мэдээлэл;
10.1.2.Улсын бүртгэлийн тухай хуулийн 12.3 -т заасан мэдээлэл;
10.1.3.хуульд заасан бусад мэдээлэл.

11
10.2.Хаалттай мэдээлэлтэй хуульд заасан үндэслэл, журмын дагуу
танилцаж, ашиглаж, ил болгоно.

10.3.Хувь хүнд хамаарах хаалттай мэдээллийг мэдээллийн эзний
зөвшөөрлөөр хуульд заасан зорилго, нөхцөл, журмын дагуу ашиглана.

11 дүгээр зүйл.Нийтийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох

11.1.Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
зөрчихгүйгээр, тэдгээрийн эрэлт, хэрэгцээг харгалзан эдийн засаг, бизнесийг
дэмжих, судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэх, мэдээллийн ил тод байдал,
хүртээмжийг нэмэгдү үлэх зорилгоор нээлттэй, хязгаарлалттай болон хаалттай
мэдээллийн хувь хүн, хуулийн этгээд, төрийн болон албаны нууцад хамаарах
мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож нээлттэй өгөгдөл болгож болно.

11.2.Энэ хуулийн 11.1 -д заасан нээлттэй өгөгдлийг төри йн нээлттэй
өгөгдлийн нэгдсэн порталд нийтэлнэ.

11.3.Нээлттэй өгөгдлийг төлбөртэй болон төлбөргүйгээр ашиглуулж болох
бөгөөд хандахад хялбар байх, хуулах, эрэмбэлэх, хайлт хийх боломжтой байх,
ашиглах нөхцөлийг тодорхойлсон байна.

11.4.Мэдээлэл хариуца гчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэх, ашиглах
нөхцөл, журам, нээлттэй өгөгдөлд тавигдах шаардлага, нээлттэй өгөгдлийн
жагсаалтыг боловсруулах болон төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталын үйл
ажиллагааны журмыг харилцаа холбоо, мэдээллийн технолог ийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллага, тагнуулын байгууллагын саналыг үндэслэн
Засгийн газар батална.

11.5.Төлбөргүй болон төлбөртэй ашиглуулах нээлттэй өгөгдлийн жагсаалт,
төлбөр тогтоох аргачлалыг Засгийн газар батална.

11.6. Дараах тохио лдолд нээлттэй өгөгдлийг нийтлэхийг хориглоно:

11.6.1.тухайн нээлттэй өгөгдлөөр дамжуулан төрийн болон албаны
нууц, хувь хүн, хуулийн этгээдийг тодорхойлох боломжтой бол;

11.6.2.тухайн нээлттэй өгөгдөл нь оюуны өмчийн эрхийг зөрчихөөр бол;

11.6.3.тухайн нээлттэй өгөгдлийг нийтэлснээр хувь хүн, хуулийн
этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр бол;

11.6.4.хуульд заасан бусад.

11.7.Нээлттэй өгөгдөл нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг
сонирхлыг хөндсөн талаар ирүүлсэн го мдлыг мэдээлэл хариуцагч ажлын 10 өдрийн
дотор шийдвэрлэнэ.

12
11.8.Энэ хуулийн 11.7 -д заасан үндэслэлээр гомдол ирүүлсэн тохиолдолд
мэдээлэл хариуцагч нь тухайн нээлттэй өгөгдөлд хандах хандалтыг гомдол
шийдвэрлэх хүртэл хугацаанд түр зогсооно.

11.9.Энэ хуулийн 11.7 -д заасан гомдлыг хянан шийдвэрлэсэн мэдээлэл
хариуцагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд эс зөвшөөрвөл шүүхэд гомдол
гаргаж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙГ ХАНГАХ

12 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах

12.1.Иргэн, хуулийн этгээд нь мэдээлэл авахдаа хүсэлт /цаашид “хүсэлт” гэх/
гаргах, эсхүл цахим хэлбэрээр нээлттэй, ил тод байршуулсан мэдээллийг хүсэлт
гаргалгүйгээр тухайн цахим хуудсанд хандаж авч бол но.

12.2.Нээлттэй мэдээлэл авах бол хүсэлтийг амаар болон бичгээр,
хязгаарлалттай мэдээлэл авах бол хүсэлтийг бичгээр гаргана.

12.3.Цаасан болон хуульд заасны дагуу цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг
бичгээр гаргасан хүсэлт гэж үзнэ.

12.4.Бичгээр гаргасан хүсэлтэд дараах мэдээллийг тусгасан байна:

12.4.1.хүсэлт гаргагч нь иргэн бол эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр,
хуулийн этгээд бол хуулийн этгээдийн нэр;

12.4.2.хүсэлт гаргагчийн оршин суугаа газрын хаяг, шуудангийн хаяг,
харилцах утасны дугаар;

12.4.3.хязгаарлалттай мэдээлэл авах бол мэдээлэл авах зорилго,
мэдээллийн эзний зөвшөөрөл;

12.4.4.мэдээллийн агуулга, мэдээлэл хүлээн авах хэлбэр.

12.5.Цаасан хэлбэрээр гаргах хүсэлтийг иргэн гарын үсэг зурж, хуулийн
этгээд бол хуулий н этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга,
тэмдэг дарж баталгаажуулна.

12.6.Иргэн, хуулийн этгээдийн цахим хэлбэрээр гаргасан хүсэлт нь тухайн
иргэн, хуулийн этгээдийг хуульд заасан журмын дагуу таньж баталгаажуулах
боломжтой байна.

12.7.Иргэн хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй
бол түүний хууль ёсны төлөөлөгч төлөөлөн зурна.

13
12.8.Хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах,
эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхийг нотлох баримт
бичгийг хавсаргана.

12.9.Хүсэлтэд энэ хуульд зааснаас бусад шаардлага тавихыг хориглоно.

13 дугаар зүйл.Хүсэлт гаргагчийн эрх, үүрэг

13.1.Хүсэлт гаргагч мэдээлэл авах талаар дараах эрх эдэлнэ:

13.1.1.мэдээлэл авах хэлбэрээ сонгох;
13.1.2.нээлттэй мэдээлэл авах бол мэдээлэл авах шаардлага, зорилго,
үндэслэлээ тайлбарлахгүй байх;

13.1.3.мэдээлэлтэй холбогдсон асуудлаар нэмэлт тайлбар авах;
13.1.4.мэдээллийн агуулгын талаар тай лбарлуулах;
13.1.5.мэдээллийн албан ёсны эх сурвалжийг мэдэх;
13.1.6.мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн гэж үзвэл мэдээлэл
хариуцагчийн дээд шатны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны
байгууллага, албан тушаалтан байхгүй бол шүүхэд гомдол гаргах;

13.1.7.мэдээллийг нээлттэй өгөгдөл болгох талаар холбогдох
мэдээлэл хариуцагчид хүсэлт гаргах;

13.1.8.хуульд заасан бусад.

13.2.Хүсэлт гаргагч мэдээлэл авах эрхээ хөндөгдсөн гэж үзвэл Монгол
Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргаж болно.

13.3 .Иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах талаар дараах үүрэг хүлээнэ:

13.3.1.хуульд заасан мэдээлэл авах журмыг биелүүлэх;
13.3.2.мэдээлэл авах эрхээ эдлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль,
бусад хууль, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;

13.3.3.авах мэдээллээ бодитой тодорхойлсон байх;
13.3.4.хуульд заасан бусад.

14 дүгээр зүйл.Мэдээлэл авах хүсэлтийг бүртгэх

14.1.Мэдээлэл хариуцагч хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хөтөлж, энэ хуулийн
12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж дараах
шийдвэрийн аль нэгийг гаргана:

14.1.1.хүсэлтийг хүлээн авч, мэдээллээр хангах;
14.1.2.хүсэлтийг буцаах.

14.2.Энэ хуулийн 14.1 -д заасан бүртгэлд дараах зүйлийг тусгана:

14
14.2.1.хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийн нэр, харилцах утас,
хаяг;

14.2.2.хүссэн мэдээллийн товч агуулга;
14.2.3.хүсэлт хүлээн авсан, мэдээлэл өгсөн огноо, хэлбэр;
14.2.4.хүсэлтий г буцаасан тохиолдолд буцаасан үндэслэл, хэлбэр;
14.2.5.мэдээллийг бүрэн, эсхүл хэсэгчлэн өгсөн эсэх;
14.2.6.шаардлагатай бусад.

14.3.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, эсхүл урд
өмнө нь хариу өгсөн асуудлаар дахин хандсан, эсхүл хүсэлтэд дурдсан мэдээлэл
байхгүй бөгөөд хүсэлтийг холбогдох байгууллагад шилжүүлэх боломжгүй бол
хүсэлтийг буцааж болох бөгөөд үндэс лэлийг тодорхой заана.

15 дугаар зүйл.Мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэх

15.1.Мэдээлэл хариуцагч нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай
холбоотой, хуулиар нээлттэй, ил тод байлгахыг хориглоогүй мэдээллийг хувь хүн,
хуулийн этгээдэд тэдгээрийн хүсэлти йг үндэслэн бүрэн, зөв, тодорхой өгнө.

15.2.Мэдээллийг амаар, бичгээр, цахим болон хуульд харшлахгүй бусад
хэлбэрээр өгч болох бөгөөд хувь хүн, хуулийн этгээд хүсвэл мэдээлэлтэй биечлэн
танилцуулж болно.

15.3.Хуульд өөрөөр заагаагүй бол хүсэлтийг хүлэ эн авсан мэдээлэл
хариуцагч мэдээллийг дараах хугацаанд өгнө:

15.3.1.шууд өгөх боломжтой мэдээллийг хүсэлтийг хүлээн авсан даруй;

15.3.2.энэ хуулийн 15.3.1 -д зааснаас бусад мэдээлэл авах хүсэлтийг
хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор.

15.4.Т ухайн мэдээллийн цар хүрээ, мэдээллийг бэлтгэх шаардлагатай
хугацааг харгалзан энэ хуулийн 15.3 -т заасан хугацааг тухайн мэдээлэл
хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан ажлын 5 хүртэл өдрөөр сунгаж болно.

15.5.Хүсэлтийг иргэд хамтран гаргасан бол тэдгээ рийг төлөөлөх эрх бүхий
иргэнд мэдээллийг өгнө.

15.6.Мэдээллийг өгсөн огноо, хариу бэлтгэсэн албан тушаалтны нэр,
мэдээлэл олгосон хэлбэр, мэдээллийг бүрэн, эсхүл хэсэгчилж өгсөн эсэх зэрэг
мэдээллийг тусган бүртгэл хөтөлнө.

15.7.Цахим мэдээллийн санг аас авч болох мэдээллийн цахим холбоосыг
хүсэлт гаргагчид мэдэгдснийг хүсэлтийг шийдвэрлэсэнд тооцно.

16 дугаар зүйл.Хүсэлтийг шийдвэрлэж цахим хэлбэрээр хариу өгөх

15
16.1.Мэдээллийг цахим хэлбэрээр өгөхөд мэдээлэл хариуцагч цахим баримт
бичиг үйлдэж, хуульд заасны дагуу баталгаажуулж, хүргүүлнэ.

16.2.Цахим хэлбэрээр мэдээлэл өгөхөд энэ хуулийн 12 -15 дугаар зүйлд
заасан журмыг баримтална.

16.3.Цахим хэлбэрээр өгөх мэдээллийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай
хуулийн 38 дугаар зүйлд зааснаар баталгаажуулна.

16.4.Иргэн, хуулийн этгээд төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталаас
мэдээлэл авахад энэ хуулийн 12 -15 дугаар зүйлд заасан журам хамаарахгүй.

17 дугаар зүйл.Мэдээлэл өгөх үйлчилгээний зардал

17.1.Иргэн, хуулийн этгээд цаасан хэлбэрээр мэдээлэл авахдаа хуульд
өөрөөр заагаагүй бол мэдээлэл өгөхтэй холбогдон гарсан зардлыг төлнө.

17.2.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр
мэдэ элэл авахад энэ хуулийн 17.1 -д заасан зардлыг төлөх үүрэг хүлээхгүй.

17.3.Энэ хуулийн 17.1 -д заасан зардлын хэмжээг энэ хуульд заасны дагуу
мэдээлэл хариуцагч тогтоох бөгөөд зардал тооцох аргачлал, зардлыг төлөх,
түүнээс хөнгөлөх, чөлөөлөх журмыг Засгий н газар батална.

17.4.Энэ хуулийн 17.1 -д заасан зардлыг хууль тогтоомжид заасан бусад
төлбөр, хураамжтай давхардуулан авахгүй.

17.5.Зардал нь уг мэдээллийг өгөхтэй холбогдон гарах хувилах, шуудангаар
хүргүүлэх зэрэг шууд зардлаас ихгүй байна.

18 дугаар зүйл.Мэдээлэл авах эрхийг хангах талаарх мэдээлэл
хариуцагчийн хүлээх үүрэг

18.1.Мэдээлэл хариуцагч нь хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн
этгээдийн мэдээлэл авах эрхийг хангах талаар дараах ү үрэг хүлээнэ:

18.1.1.хүсэлт гаргагчийг хүлээн авч уулзах байр, хүсэлтийг хүлээн
авах цагийн хуваарийг нийтэд мэдээлэх;

18.1.2.хуульд заасан журмын дагуу мэдээллийг иргэн, хуулийн этгээд
саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэх;

18.1.3.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг
хөндсөн аливаа шийдвэр, үйл ажиллагааны талаар урьдчилан мэдээлэх;

18.1.4.мэдээлэл авах хүсэлт, түүнийг шийдвэрлэсэн үйл ажиллагааны
талаарх бүртгэлийг хөтлөх;

16
18.1.5.мэдээлэл авах хүсэлт ийг энэ хуульд заасан хугацаанд
шийдвэрлэх;

18.1.6.мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэж, хариуг хүсэлт
гаргагчийн сонгосон хэлбэрээр өгөх;

18.1.7.хүсэлтэд дурдсан мэдээлэл нь хаалттай, эсхүл хүсэлт
гаргагчид хамаарахгүй хязгаарлалттай мэдээлэл, эсхүл хү сэлт нь хуульд заасан
шаардлагыг хангаагүй бол энэ талаар үндэслэл бүхий хариу өгөх;

18.1.8.энэ хуулийн биелэлтийг хангах талаар авч хэрэгжүүлсэн арга
хэмжээний тайланг харьяалах дээд шатны байгууллагад жил бүр тайлагнах;

18.1.9.энэ хуулийн 8 дугаар з үйлд заасан мэдээллийг ил тод, нээлттэй
байлгах, цахим хуудсаар нээлттэй мэдээлэлтэй танилцах нөхцөлийг бүрэн ханган
байрлуулах, мэдээллийг тухай бүр шинэчилж байх;

18.1.10.нээлттэй өгөгдлийн жагсаалтын дагуу төрийн нээлттэй
өгөгдлийн нэгдсэн порталд хол богдох нөхцөл, шаардлагыг хангасан нээлттэй
өгөгдлийг нийтлэх, тухай бүр шинэчилж байх;

18.1.11.хуульд заасан бусад.

18.2.Мэдээлэл хариуцагч хувь хүн, хуулийн этгээд мэдээлэл авах эрхээ
хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦ

19 дүгээр зүйл.Нийтийн мэдээллийн дэд бүтэц

19.1.Нийтийн мэдээллийн дэд бүтэц нь үндсэн систем, дэмжих систем,
мэдээлэл хариуцагчийн систем, мэдээллийн нэгдсэн сүлжээ болон нийтийн
мэдээллийн сангаас бүрдэнэ.

19.2.Үндсэн систем нь суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн
мэдээллийг төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээд ашиглах, мэдээлэл солилцох
боломжийг бүрдүүлсэн, төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн систем байна.

19.3.Дэмжих систем нь үндсэн болон мэдээлэл хариуцагчийн системийн
хэвийн, найдвартай, аюулгүй ажиллагааг хангах зорилго бүхий бие даасан
мэдээллийн систем байна.

19.4.Дэмжих системд дараах системүүд хамаарна:

19.4.1 .танилт, нэвтрэлтийн систем;
19.4.2 .нийтийн түлхүүрийн дэд бүтэц;
19.4.3.албан бичиг солилцооны дундын си стем;
19.4. 4.мэдээлэл солилцооны бүртгэлийн систем;

17
19.4. 5. мэдэгдэл хүргэх систем;
19.4. 6.төрийн үйлчилгээний нэгдсэн систем;
19.4. 7.төлбөр тооцооны систем;
19.4.8. хуульд заасан болон Засгийн газраас шаардлагатай гэж үзсэн
бусад систем .

19.5.Мэдээлэл хариуцагчийн систем нь төрөөс баримтлах харилцаа холбоо,
мэдээллийн технологийн чиглэл, мэдээллийн аюулгүй байдлын стандартад
нийцсэн байна.

19.6.Мэдээлэл хариуцагч, иргэн, хуулийн этгээд нь үндсэн болон дэмжих
системд холбогдоход энэ хуулийн 1 9.10 -т заасан болон бусад хуульд заасан
нөхцөл, шаардлагыг хангасан байна.

19.7. Хуульд өөрөөр заагаагүй бол ү ндсэн системийг харилцаа холбоо,
мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн з ахиргааны байгууллага Засгийн
газрын шийдвэрээр үүсгэх бөгөөд тус системийн үйл ажиллагааг хариуцан зохион
байгуулж, хяналт тавина .

19.8.Мэдээлэл хариуцагч хооронд болон иргэн, хуулийн этгээдтэй цахим
хэлбэрээр мэдээлэл солилцохдоо үндсэн систем ашиглана .

19.9.Ү ндсэн системийн үйл ажиллагааг зохицуулах , систем ашиглаж
үйлчилгээ үзүүлэх, мэдээлэл солилцох журмыг Засгийн газар батална.

19.10. Үндсэн систем , дэмжих систем ийн т ехникийн нөхцөл, шаардлага,
заавар, аргачлалыг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан
төрийн захиргааны байгууллага батална.

19.11.Үндсэн системийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулна.

19.12.Мэдээлэл хариуцагч иргэн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлэхдээ эн э
хуулийн 1 9.2 -т заасан үндсэн системд холбогдсон мэдээллийн сан дахь мэдээллийг
иргэн, хуулийн этгээдээс шаардахгүй.

19.13.Энэ хуулийн 1 9.12 -т заасан мэдээллийг мэдээлэл хариуцагч энэ
хуулийн 1 9.2 -т заасан үндсэн системээс татан авч бүрдүүлнэ.

19.14.Х уулийн этгээд нь иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүл эх
үйлчилгээгээ энэ хуулийн 1 9.10 -т заасан нөхцөл, шаардлагыг хангаж, үндсэн систем
ашиглан үзүүлж болно.

19.15.Энэ хуулийн 19.14 -д заасан хуулийн этгээд үндсэн систем ашиглан
үйлчилгээ үзүүлэх бол харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал
хариуцсан төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулна.

19.16.Энэ хуулийн 19.15 -д заасан гэрээний загвар, гэрээ байгуулах журмыг
Засгийн газар батална.

18
20 дугаар зүйл. Танилт, нэвтрэлтийн с истем

20 .1.Төрөөс иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхдээ
иргэн, хуулийн этгээдийг цахим гарын үсэг болон Засгийн газраас тогтоосон арга ,
хэрэгсэл бүхий танилт, нэвтрэлтийн системийг ашиглан танина .

21 дүгээр зүйл.Нийтийн түлхүүрийн дэд бүтэц

21 .1.Нийтийн түлхүүрийн дэд бүтэцтэй холбогдох харилцааг хуулиар
зохицуулна.

22 дугаар зүйл.Албан бичиг солилцооны дундын систем

22.1. Мэдээлэл хариуцагч хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй
цахимаар албан бичиг илгээх, хүлээн авахдаа албан бичиг солилцооны дундын
системтэй холбогдож, ашигла ж болно .

23 дугаа р зүйл.Мэдээлэл солилцооны бүртгэлийн систем

23.1.Нийтийн мэдээллийн системээр илгээсэн, хүлээн авсан мэдээл лийг
илгээсэн, хүлээн авсан хугацаа, илгээгч, хүлээн авагч болон бусад мэдээллийг
мэдээлэл солилцооны бүртгэлийн системээр бүртгэнэ.

24 дүгээ р зүйл.Мэдэгдэл хүргэх систем

24.1.Мэдэгдэл хүргэх системийг ашиглан мэдээлэл хариуцагч нь иргэн,
хуулийн этгээдэд дараах тохиолдолд цахим хэлбэрээр мэдэгдэл хүргэнэ:

24.1.1.хувь хүн, хуулийн этгээдэд хамаарах хаалттай болон
хязгаарлалттай мэдээлэлд бусад этгээд хандсан;

24.1.2.мэдээлэл хариуцагчид гаргасан хүсэлт, гомдлын
шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаарх;

24.1.3.хувь хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ авах шаардлага
гарсан талаар х сануул га;

24.1.4.татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх;
24.1.5.ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн
тов.

24.2.Мэдээлэл хариуц агч энэ хуулийн 2 4.1 -д зааснаас бусад хүлээн ав ч
боло х мэдэгдэл, түүнийг хүлээн авах б оломжтой хэлбэ рийн талаар иргэн, хуулийн
этгээдэд мэдээлж болно .

24.3.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 4.1.1 -д заасан иргэний
бүртгэлийн дугаараар иргэнд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаараар
хуулийн этгээдэд цахим шуудангийн хаягийг иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр тус
системд үүсгэнэ.

19

24.4.Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 24.3 -т зааснаас бусад цахим
шуудангийн хаягийг мэдэгдэл хүргэх систе мд бүртгүүлсний үндсэн дээр хэрэглэж
болно.

24.5.Хаалттай, хязгаарлалттай мэдээллийг гүйцэтгэх ажлын хүрээнд
холбогдох байгууллагад дамжуулсан бол энэ хуулийн 24.1.1 дэх заалт үйлчлэхгүй.

25 дугаар зүйл.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем

25.1.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем нь иргэн, хуулийн этгээдэд нийтийн
мэдээлэл, төрийн болон бусад үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх хэрэгсэл байна.

25.2.Мэдээлэл хариуцагч нь иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж
байгаа үйлчилгээгээ төрийн ү йлчилгээний нэгдсэн систем ашиглан үзүүл нэ.

25.3.Хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлж
байгаа үйлчилгээг үндсэн системд нэгтгэж болно.

25.4.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээ с олгох лавлагаа,
тодорхойлолтын загварыг Засгийн газар батална.

25.5.Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс олго сон давтагдашгүй дугаар
бүхий цахим баримт бичиг нь цаасан баримт бичгийн адил хүчинтэй байна .

26 дугаар зүйл.Төлбөр тооцооны систем

26.1.Нийтийн мэдээллийн системийн төлбөр тооцооны системтэй холбогдох
харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.

27 дугаар зүйл.Төрийн м эдээллийн нэгдсэн сүлжээ

27.1. Энэ хуулийн 6.1.1, нийтийн мэдээллийн дэд бүтэц эзэмшиж байгаа
төрийн өмчит хуулийн этгэ эд хооронд харилцан мэдээлэл солилцоход төрийн
мэдээллийн нэгдсэн сүлжээг ашиглана.

27.2.төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ нь дараах төрөлтэй байна:

27.2.1.төрийн байгууллага хоорондын хэрэглээний;
27.2.2.төрийн интернэт хэрэглээний;
27.2.3.тусгай хэрэглээний.

27.3.Энэ хуулийн 2 7.2 -т заасан сүлжээ байгуулах, түүнд тавигдах нөхцөл,
шаардлага, ашиглах журмыг Засгийн газар батална.

28 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн сан

28.1.Нийтийн мэдээллийн сан нь дараах төрөлтэй байна:

20
28.1.1.суурь мэдээллийн сан;
28.1.2.төрөлжсөн мэдээллийн сан;
28.1.3.байгууллагын мэдээллийн сан.

28.2. Суурь мэдээллийн санг хуулиар эрх олгогдсон байгууллага хуульд
заасны дагуу үүсгэн бүрдүүлэх ба тус мэдээллийн сан нь анхдагч эх сурвалж байна.

28.3.Суурь мэдээллийн санд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6, 7, 8
дугаар зүйл , Геодези, зураг зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан мэдээллийн
сан хамаарна.

28.4.Суурь мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн, эсхүл мэдээлэл
хариуцагчаас хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хүрээнд төрөлжсөн
мэдээллийн санг үүсгэнэ.

28.5.Байгууллагын мэдээллийн санд суурь болон төрөлжсөн мэдээллийн
санд хамаарахгүй, мэдээлэл хариуцагчийн дотоод үйл ажиллагаанд зориулсан
мэдээллийн сан хамаарна.

28.6.Суурь болон төрөлжсөн мэдээллийн сантай давхардуулан мэдээллийн
сан үүсгэхийг хориглоно.

28.7. Суурь болон төрөлжсөн мэдээллийн санг Монгол Улсын нутаг дэвсгэрт
байршуулна.

28.8.Мэдээлэл хариуцагч суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим
хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах тухай бүр
харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллагад бүртгүүлнэ.

28.9.Суурь болон төрөлжсөн мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр
үүсгэх , бүтцийн өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах нөхцөл , бүртгүүлэх журмыг
Засгийн газар батална.

28.10.Мэдээллийн санг нэгдсэн ангилал, код, тайлбарын дагуу үүсгэ нэ.

28.11.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 2 8.10 -т заасан нэгдсэн
ангилал, код, тайлбарыг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллага холбогдо х мэдээлэл хариуцагч тай
хамтран батална.

ТАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛ АЖИЛЛАГАА

29 дүгээр зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлө лт

29.1.Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийг Засгийн газар
батална.

21
29.2.Мэдээлэл хариуцагч нь энэ хуулийн 29.1 -д заасан ерөнхий төлөвлөлтөд
нийцүүлэн байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтцийн төлөвлөлт гарган
хэрэгжүүлнэ.

29.3.Нийтийн мэдээллийн дэд бүтцийн төлөвлөлтийн нийтлэг журмыг Засгийн
газар батална.

30 дугаа р зүйл.Нийтийн мэдээллийн систем байгуулах

30.1.Мэдээлэл хариуцагч нь нийтийн мэдээллийн систем үүсгэхийн өмнө
дараах асуудлаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны байгууллагаар зөвлөмж, дүгнэлт гаргуулна:

30.1.1.ни йтийн мэдээллийн систем хоорондын харилцан уялдаа;
30.1.2.нийтийн мэдээллийн системийн эдийн засгийн үр ашигтай
байдал;

30.1.3.хэрэглэх технологийн нийцэл, иргэний хэрэглээнд тохирсон
байдал;

30.1.4.аюулгүй, найдвартай байдлын шийдэл;
30.1.5.бусад шаардлагатай асуудал.

30.2.Энэ хуулийн 36.1.2 -т заасан стратеги төлөвлөгөө болон нийтийн
мэдээллийн дэд бүтцэд хамаарах төсөл, хөтөлбөр, арга хэмжээ нь 29.1 -д заасан
ерөнхий төлөвлөлт, 3 4.1.10 -т заасан баримтлах чиглэлтэй нийцсэн байна.

30.3.Энэ хуулийн 30.1, 30.2 -т заасан үйл ажиллагаанд зөвлөмж, дүгнэлт гаргах
журмыг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын
гишүүн батална.

31 дүгээр зүйл.Цахим баримт бичиг үйлдэх

31.1. Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээлэл хариуцагчийн баримт бичгийг
үйлдэх , дамжуулах, хүлээн авах, хадгалах, хамгаалах болон ашиглахдаа цахим
баримт бичигт суурилна.

31.2.Төрийн байгууллага, албан тушаалтан нь албан харилцаанд цахим
хэлбэрээр харилцахдаа зөвхөн албаны цахим шууданг ашиглана.

31.3.Цахи м хэлбэрээр үйлдэгдээгүй баримт бичгийг цахим баримт бичигт
хөрвүүлж болно.

31.4.Цахим баримт бичиг хөтлөлтийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай
хуулийн 34.2 -т заасан журмаар зохицуулна.

31.5.Цахим баримт бичиг нь хуульд өөрөөр заагаагүй бол цаасан б аримт
бичигтэй адил хүчинтэй байна.

22
ЗУРГАА ДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ ДЭД БҮТЭЦ БОЛОН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛ
АЖИЛЛАГААН Ы ТОГТОЛЦОО

32 дугаар зүйл.Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн
цахим үйл ажиллагаан ы талаарх Засгийн
газрын бүрэн эрх

32.1.Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны
талаар Засгийн газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

32 .1.1.нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл бий болгох,
төрийн цахим үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн
төсөвт тусган шийдвэрлэх, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах, бүтээгдэхүүн,
үйлчилгээ , технологийн шинэчлэл хийх, хүний нөөцийн хөгжлийн төсөл, хөтөлбөр
баталж хэрэгжүүлэх ;

32 .1.2. нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрий н цахим үйл ажиллагаанд
хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх журам
батлах;

32.1.3. хуульд заасан бусад.

33 дугаар зүйл.Цахим хөгжлийн үндэсний Хороо

33 .1.Нийтийн мэдээллийн дэд бүтцийн төсөл, хөтөлбөр, төрийн цахим үйл
ажиллагааг улсын хэмжээнд зохицуулан зохион байгуулах, х өгжүүлэх , салбар
хоорондын уялдаа холбоог хангах чиг үүрэг бүхий Цахим хөгжлийн үндэсний Хороо
/цаашид “ хороо” гэх/ Ерөнхий сайдын дэргэд ажиллана.

33 .2.Энэ хуулийн 3 3.1 -д заасан хорооны дүрэм, бүрэ лдэхүүнийг Засгийн газар
батална.

33 .3.Хороо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

33 .3.1.төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн бодлого, нийтийн
мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж, олон
улсын гэрээ, Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр,
олон улсын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийн явц, үр дүнтэй танилцах, санал,
дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;

33 .3.2.нийтийн мэдээллийн систем, төрийн цахим үйлчилгээ, үйл
ажиллагааг сайжруулах, болов сронгуй болгох, мэдээллийн технологи нэвтрүүлэх,
төсөл хөтөлбөрийн харилцан уялдааг хангах чиглэлээр шийдвэр гаргах;

33 .3.3.хорооны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион
байгуулах;

33 .3.4.хуульд заасан бусад.

23

33 .4.Хорооны шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан
хэрэгжүүлж биелэлт, үр дүнг Хороонд танилцуулна.

33 .5.Хороо нь ажлын албатай байна.

34 дүгээр зүйл.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал
хариуцсан төрийн захиргааны ба йгууллагын
чиг үүрэг

34 .1.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

34 .1.1.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаа,
нээлттэй өгөгдлийн талаар төрөөс баримтлах бодлого, нийтийн мэдээллийн дэд
бүтцийн ерөнхий төлөвлөлтийн төслийг боловсруулах;

34 .1.2.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаа,
нээлттэй өгөгдлийн талаархи хууль тогтоомж, Засгийн газар болон эрх бүхий бусад
байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;

34 .1.3.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажилагааны
талаар хуулиар эрх олгогдсон дүрэм, журам, заавар, аргачлал бат алж, хэрэгжилтийг
хангах;

34 .1.4.үндсэн болон дэмжих системийн үйл ажиллагааг боловсронгуй
болгох арга хэмжээ авах;

34 .1.5.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагааны
талаарх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал болов сруулах;

34 .1.6.хариуцсан асуудлаар олон улс, бүс нутаг, гадаад улс орны
нийтийн мэдээллийн системийн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

34 .1.7.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаанд
хамаарах цахим төсөл, хөтөлбөр, арга хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөх;

34 .1.8. энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу м эдээлэл
хариуцагчийн хэрэгжүүлэх нийтийн мэдээллийн системд зөвлөмж, дүгнэлт гаргах ;

34 .1.9.нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтий н
хэрэгжилтэд хяналт тавих;

34 .1.10.нийтийн мэдээллийн дэд бүтэц, нээлттэй өгөгдөл хөгжүүлэхэд
ашиглах технологийн талаар баримтлах чиглэлийг батлах, хэрэгжилтэд хяналт
тавих;

34 .1.11.суурь болон төрөлжсөн мэдээллийн сан, нээлттэй өгөгдлийн
бүртгэл хөтлөх;

24

34 .1.12.Үндэсний дата төвийн дүрэм, стратеги, үйл ажиллагааны
төлөвлөгөө, батлагдсан төс вийн хүрээнд бүтэц, орон тоог батлах;

34 .1.13.мэдээлэл хариуцагчийн нийтийн мэдээллийн систем, цахим үйл
ажиллагаа хариуцсан нэгж, албан тушаалтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар
хангах;

34 .1.14.ү ндсэн болон дэмжих системд холбогдох журам, заавар,
аргачлалын хэрэгжилтийг зохион байгуулан ажиллах ;

34 .1.15.үндсэн болон дэмжих систем, төрийн нээлттэй өгөгдлийн
нэгдсэн порталын үйл ажиллагааг хариуцах;

34 .1.16.нээлттэй өгөгдөл бий болгох талаар мэдээлэл хариуцагчийг
мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

34 .1.17.нээлттэй өгөгдлийн нөхцөл, шаардлага, стандарт боловсруулж,
эрх бүхий байгууллагаар батлуулах;

34 .1.18.нийтийн мэдээллийн дэд бүтэц, төрийн цахим үйл ажиллагаа,
нээ лттэй өгөгдлийн талаар олон нийтэд сурталчлах, иргэдийн харилцаа холбоо,
мэдээллийн технологийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээ, сургалт
зохион байгуулах;

34 .1.19. энэ хуулийн 8.8 -д заасан цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй
мэдээллийг цахим хэ лбэрээр байршуулж нийтлэх, хяналт тавих журмын төсөл
боловсруулах;

34 .1.20. үндсэн болон дэмжих системийн хөгжүүлэлт, ашиглалт,
үйлчилгээний хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах;

34.1.21.төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг хөгжүүлэх,
ашиглалт, үйлчилгээг хариуцах;

34.1.22. хуульд заасан бусад.

34.2.Энэ хуулийн 34.1.20, 34.1.21 -д заасан чиг үүргийг бусад этгээдээр
холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гүйцэтгүүлж болно.

35 дугаар зүйл.Үндэсний дата төв

35.1 .Харилцаа холбоо, мэ дээллийн технологийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллагын харьяанд Үндэсний дата төв ажиллана.

35 .2.Суурь болон төрөлжсөн мэдээллийн сангийн нөөцийг Үндэсний дата төвд
хадгална.

25
35 .3.Байгууллагын мэдээллийн сангийн нөөцийг Үндэсний дата төвд хадгалж
болно.

35 .4.Үндэсний дата төв дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

35 .4.1.үндсэн системээр мэдээлэл солилцох холболт үүсгэх;
35 .4.2.үндсэн системд холбогдох хуулийн этгээдийн мэдээллийн
системд тавигдах техникийн нөхцөл, шаардлагыг боловсруулах;

35 .4.3.үндсэн болон дэмжих системийн түүхчилсэн бичлэг /лог/ үүсгэх,
хадгалах, хамгаалах, холбогдох байгууллагыг мэдээллээр хангах;

35 .4.4.мэдээлэл хариуцагчид мэдээллийн технологи, өгөгдлийн
боловсруулалтын талаар мэргэжил, арга зүйн зөв лөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх;

35 .4.5.хуульд заасан бусад.

36 дугаар зүйл.Мэдээлэл хариуцагчийн нийтийн мэдээллийн дэд
бүт цийн талаар хүлээх үүрэг

36 .1.Нийтийн мэдээллийн дэд бүтцийн талаар мэдээлэл хариуцагч дараах
үүрэгтэй :

36 .1.1.үндсэн болон дэмжих систем д холбогдсон мэдээллийн системийн
тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах;

36 .1.2.салбарын болон байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг цахим
хэлбэрт шилжүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх стратеги төлөвлөгөөтэй байх;

36 .1.3.хариуцаж байгаа мэдээллийн системд хийгдсэн үйлдлийн
бүртгэл, хадгалалт, хамгаалалтыг хариуцах;

36. 1.4.чиг үүрэг, үйл ажиллагааны хүрээнд үүссэн мэдээллийн сангийн
бүрдүүлэлт, өөрчлөлт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцах;

36 .1.5.хариуцаж байгаа мэдээллийн санг иргэн, хуулийн этгээдээс цахим
хэлбэрээр ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

36 .1.6.нээлттэй өгөгдлийг мэдээллийн системд уншигдах хэлбэрээр
байршуулж, мэдээлэл хариуцагч , хувь хүн, хуулийн этгээд ашиглах боломжийг
бүрдүүлэх, төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталд холбох;

36 .1.7.хариуцаж байгаа мэдээллийн системийг энэ хуулийн 1 9.10 -т
заасан нөхцөл, шаардлагыг хангаж нийтийн мэдээллийн дэд бүтцэд холбох;

36 .1.8.өөрийн чиг үүрэгт хамаарах үйлчилгээг нийтийн мэдээллийн дэд
бүтэц ашиглан иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх;

26
36 .1.9.мэдээллийн санг цахим хэлбэрээр шинээр үүсгэх, бүтцийн
өөрчлөлт оруулах, ашиглалтаас гаргах тухай бүр энэ хуулийн 2 8.8 -д заасны дагуу
бүртгүүлэх;

36 .1.10.хуульд өөрөөр заагаа гүй бол мэдээлэл хариуцагчийн систем
ашиглах болон байгууллагын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, аюулгүй байдлыг
дотооддоо хангахтай холбогдсон журмыг батлах;

36 .1.11.нийтийн мэдээллийн дэд бүтцийн талаарх хууль тогтоомж,
Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийн
хэрэгжилтийг харьяа байгууллагын хэмжээнд хангах .

ДОЛОО ДУГААР БҮЛЭГ
НИЙТИЙН МЭДЭЭЛЛИЙН ДЭД БҮТЭЦ БОЛОН ТӨРИЙН ЦАХИМ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН
ЭРХ, ҮҮРЭГ

37 дугаар зүйл. Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим
үйл ажиллагааны талаарх и ргэн, хуулийн этгээдийн
эрх, үүрэг

37 .1. Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны
талаарх и ргэн, хуулийн этгээд дараах эрхтэй:

37 .1.1.нийтийн мэдээллийн сан дахь өөрт хамаарах мэдээлэлтэй
танилцах, хуулбарлаж авах, дамжуулах;

37 .1.2.мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, энэ хуулийн 24.1 -д
зааснаас бусад мэдэгдлээ с бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах;

37 .3.төрөөс үзүүлж байгаа үй лчилгээг цахим хэлбэрээр болон нийтийн
мэдээллийн дэд бүтэц ашиглах авах.

37 .2. Нийтийн мэдээллийн дэд бүтэц болон төрийн цахим үйл ажиллагааны
талаарх и ргэн, хуулийн этгээд дараах үүрэгтэй:

37 .2.1.мэдээллийн эзний зөвшөөрлийн үндсэн дээр хязгаарлалттай
мэдээл лийг ашиглах ;

37 .2.2.хуульд заасны дагуу олж авсан хязгаарлалттай мэдээллийг
мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахгүй, задруулахгүй байх;

37 .2.3.нийтийн мэдээллийн дэд бүтцэд ашигладаг нэвтрэх нэр, нууц үг,
бусад хамгаалалтын арга, хэрэгслийн нууцлалыг бусдад задруулахгүй байх;

37 .2.4.нийтийн мэдээллийн дэд бүтэц болон иргэний нууцалсан буюу
хамгаалагдсан систем, мэдээлэлд халдахгүй, доголдол үүсгэхгүй байх, бусдын эрх,
нууц үгээр нэвтрэхгүй байх;

27

37 .2. 5.нийтийн мэдээллийн дэд бү тцэд ашигладаг нэвтрэх нэр, нууц үг,
бусад хамгаалалтын хэрэгслийн нууцлал зэргийг алдсан, үрэгдүүлсэн, гээгдүүлсэн,
зөвшөөрөлгүй этгээд ашигласан, гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй гэж үзсэн,
эсхүл өөрийнх нь зөвшөөрөлгүй нэвтрэлт хийгдсэн тохиолдолд даруй нийтийн
мэдээллийн систем хариуцагчид мэдэгдэх.

НАЙМ ДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

38 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

38 .1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй
бол Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага
хүлээлгэнэ.

38 .2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл
Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

39 дүгээр зүйл. Шилжилтийн үеийн зохицуулалт

39.1. Нийтийн мэдээллийн тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө нийтийн
мэдээллийн системийг ашиглан үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд өөрийн
үзүүлж байгаа үйлчилгээг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтоосон хугацаанд Нийт ийн
мэдээллийн тухай хуульд нийцүүлэх, тус хуулиар тавьсан шаардлагыг хангах арга
хэмжээг авч хэрэгжүүлнэ.

39.2.Энэ хуулийн 39.1 -д заасан этгээд 2021 оны 10 дугаар сарын 01 -ний
өдрийн дотор гэрээ шинэчлэн байгуулах хүсэлтийг харилцаа холбоо, мэдээллийн
те хнологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлж, гэрээ
байгуулна.

40 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

40 .1.Энэ хуулийг 2021 оны … дүгээр сарын .. -ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Гарын үсэг